Давуу талууд

  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах, сунгах, цуцлах үйл ажиллагааг хөдөлмөрийн гэрээний хуультай холбож өгснөөр шинээр ажилтан ажилд авах, халах үед систем өөрөө тухайн хүний талаарх  шийдвэр хуулийн дагуу зөв эсэхийг мэдэгдэж удирдлагыг хууль зөрчсөн буруу шийдвэр гаргахаас сэргийлнэ.

  • Хүний нөөцийн менежерт тухай бүрт нь ямар ажилтны гэрээ нь байгуулагдаагүй, хугацаа нь дуусч байгаа, ээлжийн амралттай, чөлөөтэй, томилолттой, жирэмсний амралттай байгаа болон хэзээ ажилдаа эргэн орж ирэхийг сануулснаар ажил гээгдэж орхигдохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

  • Байгууллага нь тодорхой хугацааны үечлэлээр ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэлд үнэлгээ өгөх нь ажлын идэвхийг сайжруулах, өндөр чанартай гүйцэтгэлийг бий болгох, улмаар амжилтыг хангах үндэс болно.

  • Үнэлгээний явцад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин тодорхойлогддог тул тэднийг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэлтэйгээр тодорхойлох боломжтой болно.

  • Цалин хөлс болон нэмэлт шагнал урамшуулал олгох, тусламж дэмжлэг үзүүлэх, арга хэмжээ авах бодитой үндэслэл тогтооно.

  • Хүний нөөцийн ажилтан ажилтнуудтай холбоотой асуудлуудыг илрүүлэн гаргах, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дээд түвшний менежерүүдэд үр дүнтэй заавар зөвлөгөө өгөх нөхцөл бүрдэнэ.

  • Хүний нөөц, цалин хөлс тооцооллын үйл явцыг автоматжуулснаар үргүй зардлыг багасгаж, ашигт үйл ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлнэ.

  • Ажилтнуудад өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээнд гарах зардлыг нь хянаснаар ажилтнуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

  • Үнэн зөв, бодитой, цагаа олсон тайлан, шинжилгээний тусламжтайгаар ажилтнуудын талаар хамгийн зөв, оновчтой шийдвэр гаргах үндэслэл болно.

  • Байгууллагын одоогийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд ажилтан шинээр шалгаруулж авах, ажилтныг хөгжүүлэх, шаардлагатай ур чадвар, мэдлэг мэргэшилтэй ажилтныг авч үлдэх ажиллагааг сайжруулна.

No comments:

Post a Comment