1.
Бүрдүүлэлт
Ажилтны анкетын мэдээллийг програмд
оруулсан бүртгэлүүдийн дагуу хийхээс гадна өөрийн байгууллагын онцлогт тохирсон
үзүүлэлтүүдийг програмд динамикаар үүсгэн оруулж өгөх боломжтой.
- Ажилтны бүртгэл
- Үндсэн ажилтны анкет
- Ажлын байр хүсэгчийн анкет
- Ажилтны тодорхойлолт
2.
Ажилтны
үнэлгээ
Ажилтныг гүйцэтгэлийн үзүүлэлтээр үнэлэхээс гадна вебээр
авсан санал, 360 градусын болон бусад бүх төрлийн үнэлгээний хэлбэрээр үнэлж
болно. Байгууллага тань ажилтнуудаа ямар ч үнэлгээний үзүүлэлт, ямар ч хэв
маягаар үнэлдэг байсан систем нь хэрэгцээ шаардлагад тань бүрэн зохицож
ажиллана.
- Үнэлгээний бодлого
- Үнэлгээний үзүүлэлт
- Үнэлгээний үечлэл
3.
Төлөвлөлт
Ээлжийн амралт, чөлөө, жирэмсэний амралт, шилжилт
хөдөлгөөний төлөвлөгөө, ажилтнуудыг судалгааны дагуу ажилд авах, цомхотгох, сургалт
семинарт хамруулах, ажилтнуудыг хөгжүүлэх зэрэг хүний нөөцийн төлөвлөлт,
төлөвлөгөө боловсруулж, хүний нөөцийн хэлтэс, менежерүүдийн үйл ажиллагааг
хөнгөвчилнө. Ингэснээр ажилтнуудаа илүү үр ашигтай зохион байгуулах, удирдах
боломж бүрдэх юм.
- Ээлжийн амралт
- Шилжилт хөдөлгөөн
- Хэлтэс
тасгийн шилжилт
- Албан
тушаалын шилжилт
- Чөлөө олголт
- Томилолт
- Жирэмсний амралт
- Акттай ажилчид
- Арга хэмжээ авах
- Ажлаас чөлөөлөх
4.
Сургалт
Ажилтнуудаас авсан төрөл бүрийн судалгаа, ирсэн хүсэлтийн
дагуу програм нь ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, ямар сургалтанд
хэн гэдэг хичнээн хүн хамрагдахыг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулна.
- Сургалтын хэрэгцээний бүртгэл
- Сургалтын бүртгэл
- Сургалтын төсвийн бүртгэл
- Сургалтын бэлтгэл ажлын бүртгэл
- Сургалтын бүлэг
No comments:
Post a Comment